Үүнд :
1. Хүнсний талонд хамрагддаг өрхүүдийг хүнсний бүтээгдхүүнээр хангах ААНБ -ын сонгон шалгаруулсан тендерийн хурлын мэдээллийг сонсож хүнсний талоноор олгох бүтээгдхүүнийг өрхүүдэд нийлүүлэхээр шалгарсан "Алаг адуут" -ХХК , " Мөнгөн зүү" ХХК -уудын дэлгүүрээс хүнсний талоноор худалдан авалт хийх өрхийн нэрсийг хуваарилж батлав. ИТХТ -ийн тогтоолоор хүнсний талоны бараа олголт, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт хийж ажиллахыг сумын засаг дарга Г.Болормаад даалгав.
2. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн үйл ажиллаагааны мэдээллийг сонсоод зээлийн багцад 109 иргэнтэй холбоотой 132.1 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэнийг ЗДТГ -аас удаа дараа албан мэдэгдэл өгч танилцуулсан байна. Хугацаа хэтэрсэн зээлдэгч нар 03 сарын 10 -ны дотор зээлийг барагдуулахгүй бол шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон байна.
3. ИТХ -аас бэлчээрт ашиглаж буй газар тариалангийн 3446 га талбайг газар тариалангийн газраас хасаж бэлчээрийн газарт шилжүүлэх тухай саналыг хүргүүлэх асуудлаар бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж аймгийн засаг дарга, ИТХ -д саналыг холбогдох баримт бичгийн хамт хүргүүлж уламжлах ажил удаашралтай байгааг тэмдэглээд даруй 03 сарын 10 -ны дотор материалыг хүргүүлэхийг засаг даргад даалгав.
4. Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн Н.Жаргалыг чөлөөлж түүний оронд Ахмадын хорооны дарга Д.Нацагдоржийг сонгон бүрэлдхүүнд өөрчлөлт оруулав.