Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

ИТХ -ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ИТХ -ААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

2015-12-14

             ИТХ -ын  төлөөлөгч нарт  мэдээллийн ил тод байдлыг  хангаж  ИТХ -аар хэлэлцэх асуудлын  төслөөр  урьдчилан  мэдээлэл  авах , шийдвэр гаргах түвшинд  оролцоог сайжруулах зорилгоор   семинарыг  зохион байгуулав. 
           ЗДТГ -ын  албадууд  дараахь асуудлаар  семинар өгч санал  солилцов. 
  Үүнд : 
  1. Сумын  нийгэм эдийн засгийг   2016 онд  хөгжүүлэх  үндсэн  чиглэлийн төсөл  
  2.   2015  оны  төсвийн  урьдчилсан гүйцэтгэл , төсвийн тодотгол, 2016 оны төсвийн  төслийн  тухай 
 3.   2016 онд ойгоос бэлтгэх хэрэглээний  мод, галын түлш бэлтгэх хэмжээ, Орлогын төлөвлөгөөг  үндэслэн  ойн нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын хураамжийн  ногдуулалт хийсэн  өрх, ААНБ,Үйлчилгээний газрыг танилцуулах 
  4.  2015 онд  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  хийгдсэн  ажил, 2016 онд  ОНХСангийн хөрөнгөөр  хийгдэх  ажлын нэгдсэн жагсаалтын төсөл 
 5.   2016  оны  газар зохион байгуулалтын  төлөвлөгөөний   төсөл
 6.  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  тухай хуулийн  талаар .
 ИТХ -ын  ажлын алба  төлөөлөгч  бүрт   ээлжит хуралдаанаар  хэлэлцүүлэх  асуудал,  гарах шийдвэрийн  төслийн хамт  албажуулан  өгч    хэлэлцэх асуудалтай танилцаж  санал дүгнэлтээ гаргах  нөхцөл боломжоор хангалаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6048
4570 / 76%
922 / 15%
270 / 4%
286 / 5%