Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

ИТХ -ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ.

2015-12-07

               ИТХ -ын  Тэргүүлэгчид  2015  оны  12 сарын 02 -ны өдөр хуралдаж   ИТХ- ын  ээлжит 9 дүгээр хуралдааны тов зарлах  , хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар  ЗДТГ ын албадын  мэдээ  тайланг  хэлэлцэж  тогтоолоор  үнэлэлт дүгнэлт өгөв. 
  Үүнд : 
        1. ИТХ -ын  ээлжит  хуралдааны товыг 12 сарын 17 -ны  өдрийн  10 цагт Иргэний танхимд хуралдуудахаар зарлав.  ИТХ -ын бэлтгэл ажилтай  холбогдуулж ИТХ -аар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөлтэй  танилцаж  мэдээлэл авах, хурлын үйл  ажиллагааг  сайжруулах  нөхцөл боломжийг  бүрдүүлэх зорилгоор Төлөөлөгчдийн  семинарыг 12 сарын 15 -ны өдрийн  14 цагт  зохион  байгуулахыг  ИТХТ-ийн нарийн бичгийн даргад  даалгав. 
        2. Сумын  Амьжиргаа  дэмжих зөвлөлийн ажлын тайланг  сонсож  хангалттай үнэлгээг өгч цаашид иргэдийн  хүсэлт тавьсан  саналыг  цаг алдалгүй судалж  бичиг  баримтыг бүрдүүлж  шийдвэрлэхэд анхаарах талаар  зөвлөмж өглөө.   
       3. 2015  оны ойн нөөц  ашигласны төлбөрийн  орлого, хог хаягдлын хураамжийн  орлогын төлөвлөгөөг  жигд  ханган биелүүлэх талаар БОА -ы  ажлын тайланг хэлэлцээд  ЗДТГ -аас  орлого  биелүүлэх талаар тодорхой  удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ  авч ажилласан нь үр дүнд хүрсэн байна гэж дүгнэв. 
    - Цаашид  2016 онд  ой  болон хог хаягдлын хураамжийн  орлогын төлөвлөгөөг  үндэслэн  ойгоос бэлтгэх түлшний модны хэмжээ, ноогдох төлбөр, хог хаягдлын хураамжийг баг тус бүрт  өрхөөр, ААНБ,төсөвт байгууллага, үйлчилгээний газрыг нэрсээр  гаргаж  ноогдуулалтыг  хийж  ИТХ -аар хэлэлцүүлж  батлуулах,
 - Орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх  талаар  сар улирлын хуваарь хийхэд  санхүү тасгийн  алба, орлого хариуцсан  албан тушаалтнуудын  ажлын  уялдаа холбоог  сайжруулах
 - Ойгоос  бэлтгэдэг хэрэглээний модыг дүнз, шургааг зэргээр  ангилан  судалгаа  гаргаж ойн нөөц  багасч байгаатай  холбогдуулж  сумын  хэрэглээний  модыг  багасгах  талаар дүгнэлт хийж  бодлого  барьж  ажиллахыг  БОА -д анхааруулж    удирдлага зохион  байгуулалтаар хангаж  хяналт тавьж  ажиллахыг   сумын  засаг дарга Г.Борлормаад  даалгав. 
       4. Шилэн дансны  хуулийн хэрэгжилтийн  талаар  сонсож  төсөвт байгууллагууд төсвийн гүйцэтгэлээ  хуулийн хугацаанд цахим сайтад байршуулах ажил хийгдэж байгааг тэмдэглээд  2016 онд ОНХСангийн  гүйцэтгэл, Тендер шалгаруулалтын мэдээллийг шилэн дансны  цахим сайтад  хуулийн хугацаанд  байршуулах  ажлаа  эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн  шилэн дансны  мэдээлэл  авах сургалтыг  бүх төрийн  байгууллагын  албан хаагчдад хийх,  байгууллага  бүр " шилэн данс" нэр  бүхий  самбарт мэдээллээ байршуулж  ил тод байдлыг хангаж  ажиллах  талаар  засаг даргад  санал  хүргүүлэв. 
       5. 2016 оны  багийн иргэдийн нийтийн  хурлаас гарсан саналыг нэгтгэн  сумын  2016 оны  газар зохион  зохион  байгуулалтын төлөвлөгөөний төслийг  хэрхэн төлөвлөсөн талаар  зураглалын хамт  тэргүүлэгчдэд  танилцуулж   ерөнхийдөө  сумын  бодлогын  асуудал  тусгагдсан  байна гэж  үзээд  ИТХ -д  хэлэлцүүлэх  хэрэгтэй гэж  дүгнэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6048
4570 / 76%
922 / 15%
270 / 4%
286 / 5%