- Би энэ нутгийн унаган хүүхэд. 1990 онд санхүүгийн сургуулиа төгсөж ирээд Төвшрүүлэх сум САА -д тариа бригадад пүүлэгчээр ажлын гараагаа эхлэж нярав , ня -бо, багийн засаг дарга зэрэг ажлыг хийж байсан. 2004 оноос иргэдийнхээ итгэлээр ИТХ -ын төлөөлөгчөөр 3 дахь удаа, багийн засаг даргаар 1 удаа, ИТХ -ын даргаар улиран сонгогдон унаган нутгаа хөгжүүлэх хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. Эхнэр 2 хүүхэдтэй .Эдийн засагч ня- бо мэргэжилтэй .
Та 2 дахь удаагаа сонгогдон ИТХ -ын даргаар ажиллаж байгаа хүний хувьд энэ салбарт ямар тулгамдсан асуудал байдаг вэ ?
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлыг өөрсдөө сэтгэж бодож, хэлэлцэж шийдвэрлэдэгээрээ онцлог талтай .Хууль эрх зүйн орчинг үндэслэн шийдлийн засгийн газрын үед ОНХСан бий болсоноор орон нутагт хөгжил дэвшил, бүтээн байгуулалт харагдаж байна. Нөгөө талд ИТХ -д хуулиар бүрэн эрх байгаа ч гэсэн төгс жинхэнэ утгаар удирдлагын эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин дутмаг байдаг. ИТХ -ын төлөөлөгчидийг ажиллуулах санхүүгийн нөөц боломж хомс байна. Ж: Төлөөлөгчид Иргэдтэй ажиллахад шатахууны асуудал хүнд байна. Өнөөдрийн байдлаар тээвэр шатахууны өртэй хөдөө гадаа явж чадахгүй байна даа.
Таныг ажиллаж байх хугацаанд орон нутгийн хөгжилд үр дүнгээ өгсөн ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?
- Би 2008 оноос эхлэн энэ албыг хашиж байгаагийн хувьд нийгэм эдийн засгийн болон бусад олон тогтоол шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтэнд хяналт тавьж хамтран ажиллаж ирлээ. Үр дүнгээ өгсөн зарим шийдвэрүүдийг хэлье дээ.
Нэгд : Орон нутгийн тусгай хэрэгцээний газар болох " БОР БУРГАСТЫН РАШААН " хэмээх газар хувь хүний эзэмшилд байсныг хүчингүй болгуулж орон нутгийн эзэмшилд авч өмчийг шилжүүлэн орон нутгийн өмчид бүртгэн үйл ажиллагааны дүрэм журам гарган хэрэгжүүлж хяналт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд төсөвт нэгч төгрөгийн ашиг ордоггүй байсан бол 2010 оноос жил бүр 2-3 саяар орлого нэмэгдэж байна. 2015 онд төсвийн орлого , үйл ажиллагааны орлого нийлээд 15 сая гаруй төгрөг төвлөрсөн байна . Мөн байгаль орчин, ус рашаан бохирдохоос хамгаалж орон нутгийн иргэд, ИТХ -ын төлөөлөгчидийн хяналтанд орууллаа.
Хоёрт : 70,80 жилийн түүхтэй хогийн нэгдсэн цэгийг ОНХСангийн хөрөнгөөр цэгцлэн 1 га -д хашаан дотор багтаан хогийг хаядаг цэг болгож цэгцэллээ. .
Гуравт : Сумын 70 жилийн ойгоор Шар булгийн даваан дээр гантиг чулуун " ТӨВШРҮҮЛЭХ " гэсэн хаалгыг нутгийн иргэдийн хандиваар босгож гэрэлтүүлсэн нь бидний том ажил байсан. Олон жил болох байхаа. Аймагт төдийгүй улсад байхгүй бат бөх хаалга болсон гэж иргэд үнэлдэг.
дөрөвт : Хүн малын усан хангамжийг сайжруулах , үлийн цагаан оготно устгах гэх мэт ажлыг шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна.
Сумын засаг даргатайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Сумын засаг дарга бол төрийн төлөөлөл, ИТХ -ын дарга бол иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа нэгэн зорилгын төлөө хамтран ажиллах ёстой. Хурлын даргын хувьд засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлаад орхих биш зөвлөн чиглүүлэх, дэмжин туслах, түлхэц өгөх, хяналт шинжилгээ хийх зэрэг бүхий л хэлбэрээр хамтран ажиллаж байна.
Цаашид ямар асуудалд анхаарч ажиллах вэ?
- Архангай аймагт нутаг дэвсгэр дээгүүр томоохон гол мөрөн дайран өнгөрдөггүй ганц сум манай сум байдаг. Иймд бэлчээрийн усан хангамжийг 100 % хангах тал дээр анхаарч ажиллана.
- Мөн бор бургастын рашааны үйлчилгээг өргөжүүлэх, сайжруулах
- Сумын төвийг хот замтай засмал замаар холбох
- 100 -аас доош малтай малчин өрхийг малжуулах чиглэлийг барьж ажиллана даа.
Ярилцлагаа өндөрлөе. Ард түмэндээ хандаж хэлэх үг .
Ирж буй 2016 ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түмэн амгалан эрүүл саруул байж эрхэлсэн ажилдаа дүүрэн амжилт гаргахыг хүсэн ерөөе .
Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье .
Ярилцлага хийсэн ИТХТ -ийн нарийн бичгийн дарга Л.Энхжаргал .