- Байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагаа, хэрэглээний болон түлшний мод бэлтгэлийн явц
- 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц
- СХСангийн зээлийн эргэн төлөлтийн тайланг тус тус хэлэлцэн зөвлөмж , чиглэлийг өгөв.
Тус хуралдаанаар ИТХ -ын Тэргүүлэгчид нь
1. Байгаль хамгаалах нөхөрлөлийн гэрээний хэрэгжилт ямар байгаа, үр дүн гарч байгаа эсэх, мод бэлтгэлийн талаар хяналт , сургалт сурталчилгаа хэрхэн хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг БОА - аас тодруулж асуун цаашид сумын ойн нөөц багасч байгаатай холбогдуулан 2016 онд бэлтгэх хэрэглээ болон түлшний модны хэмжээ , ойн орлогын төлөвлөгөөг бууруулж төлөвлөх талаар саналыг боловсруулан холбогдох газарт хүргүүлж шийдвэрлүүлэх, мөн албан байгууллага ААНБ -ын түлшний хэрэгцээний 80 % -д нүүрс , айл өрх аргал гишүү түлхүү хэрэглүүлж хэвшүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлэх талаар зөвлөмж чиглэл өгөв.
2. СХСангийн зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй байгаа тул хугацаа хэтэрсэн зээлийг хүн бүртэй тулж ажиллан ондоо багтааж төвлөрүүлэх, дараагийн иргэдэд зээл олгох боломжийг бүрдүүлэх талаар санал солилцож зөвлөмж өгөв.