ИТХ -ын тэргүүлэгчид 09 сарын 21 -ний өдөр хуралдаж 2015 оны сумын нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд тусгагдсан нийгэм эдийн засгийн шинжтэй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд :
- Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хөдөөгийн малын усан хангамжийг сайжруулах зорилгоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Баян- Өндөр, Жинс гэдэг газарт гүн өрмийн худгийн цооног гаргах ажлыг мал хамгаалах сангийн хөрөнгөөр шийдвэрлэхийг дэмжив.
- Үндсэн чиглэлд "Баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган" -ыг зохион байгуулах ажлыг сумын засаг дарга санаачлан нэмэлтээр оруулж батлуулан хэрэгжүүлэхээр болов.
- Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүүгийн орлогоос зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлан тооцоо гаргах, сангуудын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих зорилгоор ашиглах техник хэрэгсэлд зарцуулах хөрөнгийг шийдвэрлэв.