Сургалтанд Архангай, Завхан, Хөвсгөл аймгийн аймаг, сумдын ИТХТ -ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ -ын дарга нар хамрагдав. Сургалтыг ХБНГУ - ЫН Кондрад - Аденуэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар , Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь " НУТГИЙН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛЛЫГ ХАНГАХ НЬ " сэдвийн хүрээнд хийгдсэн ба нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын мэргэшсэн албаны удирдах ажилтануудын мэргэшил, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх болон иргэдэд төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн болно.
Сургалтаар иргэдтэй ажиллахад харилцаа хамгийн гол амжилтын үндэс гэдэгт суралцлаа. Мөн холбогдох хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар , ажлын ололт, бэрхшээл, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт хэлэлцүүлэг боллоо .