Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөл ажиллаа.

2015-01-09

ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөл хуралдаж зохих газраас зөвшөөрөлгүй түлшний мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа тул иргэд, байгууллагад сургалт сурталчилгаа зохион байгуулах, байгаль орчны алба болон төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар ЗДТГ, БОА-нд чиглэл хүргүүлж ажиллаа.
              ЗДТГ-аас зохион байгуулсан ажлын тайланг ИТХ-ын даргад мэдээлж ажиллав. Үүнд:
  • Байгаль орчин хамгаалах 
  • Ойн нөхөрлөл байгуулах
  • Ойгоос мод бэлтгэхээс өмнө БОА, байгаль хамгаалагчаас гоожин, гарал үүслийн гэрчилгээ авсны дараа мод бэлтгэх талаар ЭМТ, БДС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн байгууллагын 40 албан хаагч, багийн 20 иргэн, мод модон материалын 2 ажилтан нийт 62 хүнд иргэний танхимаар дамжуулан гарын авлага материалаар хангаж сурталчилгааг зохион байгууллаа. БОА-ны албан хаагчдын үр дүнгийн гэрээнд ойн тухай хуулийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, цагдаагийн албатай хамтран хяналт хийх арга хэмжээг тусгаж үр дүнг тооцон ажиллаж байна.
  • 2014 онд хэрэглээний мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ авсан иргэдийн нэрсийг нээлттэй мэдээлж, байгаль хамгаалах нөхөрлөлийн ахлагч нарт сургалт зохион байгуулав.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7393
5838 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%