Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 5 дугаар хуралдаан 2025.04.17-ны өдөр 80,9 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.
1. Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
2. Сумын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөө батлах тухай
3. Орон нутгийн өмчит техник,тоног төхөөрөмжийг ашиглах, түрээслэх журам батлах тухай
4.Үйлчилгээний нэгдсэн төвийн ажиллах журам батлах тухай
5.Рашаан болон орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалах, захиран зарцуулах журам батлах тухай
Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:
-Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжиж “Оюунлаг-залуучууд” дэд хөтөлбөр
-“Цэвэр цэмцгэр сум” дэд хөтөлбөр
-“Сумандаа сайхан амьдарья” дэд хөтөлбөр
- “Шимэгчгүй сум” /Малын гоц халдварт паразит өвчний гаралтыг бууруулан, малын угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх/
- Бор бургастын рашааны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг дэд хөтөлбөрүүдийг тусгасан нь онцлог байв. Мөн хурлын төлөөлөгч нараас гарсан саналыг хөтөлбөртөө тусган баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Орон нутгийн өмчит техник,тоног төхөөрөмжийг ашиглах, түрээслэх журам, Үйлчилгээний нэгдсэн төвийн ажиллах журам, Рашаан болон орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалах, захиран зарцуулах журмуудыг баталж үнэ тарифыг шинэчлэн тогтоолоо.