Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

🇲🇳Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийг ИТХ ЗДТГ хамтран ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

2025-01-13

         Энэхүү өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээг зохион байгууллаа.

1992 онд ИТХ-н төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан одоогоор сумандаа амьдарч байгаа төлөөлөгчид, 8 ба түүнээс дээш жил хурлын дарга, хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ахмадууд, өнөөдрийн бүрэн эрх нь хэрэгжиж буй төлөөлөгчдийг хүлээн авч "Ажил хэрэгч өглөөний цай" уулзалт ярилцлага зохион байгуулан ИТХ-н дарга Засаг дарга нар 1992 оны төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ.

Шинэ Үндсэн хуулийн эрхэм зорилгыг уйгуржин монгол бичгээр зөв, цэвэр сайхан бичих уралдаан зарлан нийт 15 бичвэр ирснээс мэргэжлийн багш нар шүүн 3 байр эзлүүлэн ДУРСАМЖ хадгалуулав.

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан анхны депутат, ХГУТО, Сангийн аж ахуйн дарга агсан Пунцагийн Товуучийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулан гэр бүл үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүллээ. Мөн баг тамирчид болон үзэгчдийн дунд шинэ Үндсэн хуулийн талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа.

Төрийн албан хаагчдад шинэ Үндсэн хуулийн гол үзэл санааг сурталчлах сургалт зохион байгуулав.

Иргэдийн шинэ Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Монгол улсын иргэн та ардчилсан шинэ үндсэн хуулиа хэр сайн мэдэх вэ “ 20 асуулт бүхий асуулгыг цахимаар зохион байгуулав.

Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээг нэгтгэн богино хэмжээний видео бичлэг болгон архивлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%