Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

ИТХ-ын жилийн эцсийн ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2024-12-25

МЭДЭЭЛЭЛ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаан 2024.12.25-ны өдөр 95 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө

2025 онд ОНХС-н хөрөнгөөр хийгдэх ажлууд

2025 оны төсөв

2025 онд ойгоос бэлтгэх модны хэмжээ тогтоох

ГХУСАЗСЗ-н бүрэлдэхүүн

ОНХС, төсөл хөтөлбөр, төсвийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэх.

Мөн сумын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны ОНХС-н гүйцэтгэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төсвийн гүйцэтгэл, Хоршоо хөгжүүлэх сангийн гүйцэтгэл зэргийн тайланг сонсож санал бодлоо солилцлоо.

Орон нутгийн сонгуульд тасралтгүй 6 удаа ялалт байгуулан төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа гэр бүлийн 2 төлөөлөгчийг "Хамгийн олон удаа сонгогдсон хос төлөөлөгч"-өөр шалгаруулан алдаршуулан Өргөмжлөл хадгалуулж хүндэтгэл үзүүллээ. 2024 оны жилийн эцсийн хуралдаанд бүх төлөөлөгчид идэвхтэй хариуцлагатай оролцож иргэдийнхээ эрх ашигт нийцсэн олон шийдвэрүүдийг гаргаснаараа энэ удаагийн хуралдаан онцлог боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%