Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Төвшрүүлэх сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 11-р сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тухайн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь буюу ИТХ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч А.Ганхуяг хуралдааныг удирдан явуулав.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдаан 100% ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай.
3. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тус тус хэлэлцэн төлөөлөгчдийн олонхын саналаар төлөөлөгч Г.Болормааг ИТХ-н даргаар сонгож, төлөөлөгч Т.Наранбуянг сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв. ИТХ-н даргаар сонгогдсон Г.Болормаа нь төлөөлөгчөөр 4 дэх удаагаа, Засаг даргад нэр дэвшсэн Т.Наранбуян нь төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдсон байна.
ИТХ-ын ажлын алба