Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Бөх билигт дэвжээ “АЛДРЫН ЗАМ АРГА БИЛЭГ” ХХК-ын бөх Цэргийн начин Төмөртогоо овогтой Лхагвасүрэнгийн цолны мялаалганы үйл ажиллагааг Төвшрүүлэх сумын ИТХ, ЗДТГ хамтран 2023 оны 10-р сарын 25-ны өдөр Төвшрүүлэх суманд зохион байгуулагдлаа. Арга хэмжээгээр:
Аймаг, сумын цолтой хүчит 32 бөхийн барилдаан,
15-18 насны хүүхдийн барилдаан
07-10 нас насны хүүхдийн барилдаан тус тус зохион байгуулагдав.
Мялаалгын арга хэмжээнд нутгийн иргэд, АНН байгууллага, Төрийн болон Төрийн бус байгууллага идэвхтэй оролцож, нутгаас төрсөн Цэргийн начин Т.Лхагвасүрэнд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэн өнөр дэлгэр болж өндөрлөлөө