Сумын ИТХ-ын хорооны төлөөлөгчид, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд зөвлөн туслах зорилгоор төрийн байгууллага дээр
05-р сарын 01-12-ны хооронд ажиллалаа.
ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу дараах ажил байдалтай танилцав. Үүнд:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт;
2. Засгийн газраас 2023 оныг "Авилгатай тэмцэх жил" болгон зарласантай холбогдуулж авилгыг таслан зогсоох, нийтийн алба авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зорилгыг хэрэгжүүлж өөрийн байгууллагын хэмжээнд "Шүүр" ажиллагааны хэрэгжилт;
3. Мэдээллийн ил тод нээлттэй байдлын хүрээнд засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагаа;
4. Сумын ИТХ-аар 2023 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай тус тус танилцаж байгууллагын удирдлагад холбогдох зөвлөмж чиглэлийг өглөө.