Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

БАЯН - ӨНДӨР БАГИЙН ХУРАЛ БОЛЖ ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ ХИЙВ.

2019-11-07

  2019 оны 11 -р сарын 06  -ний өдөр  2-р багийн хурал  хуралдаж  шинэ  байрны нээлтийн  ажиллагаа зохион  байгуулав.
  Багийн  хурлаар дараахь асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэв.
   1. 2019-2025 оны   сумын  нутаг  дэвсгэрийн хөгжлийн  төлөвлөгөөний төслийг хэлэлцэн  багийн иргэдээс гарсан  саналыг  төлөвлөгөөнд тусгахаар  сумын Засаг даргад  хүргүүлэх тухай тогтоолыг батлав.
   2. Сумын 2019  оны  газар зохион байгуулалтын  төлөвлөгөөний тайлан, 2020  оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд  санал авах тухай асуудлыг  хэлэлцэн  өвөлжөө хаваржааны газар, шинээр худаг ус гаргах  байршил,  Дэлийн  бригадын орчим  үтрэмийн  талбай байгуулах  газрын байршилд саналаа гаргаж  тогтоолоор сумын Засаг даргад  хүргүүлэхээр шийдвэрлэв.
        Багийн  хурал  хаасны  дараа  багт сонгогдсон ИТХ -ын төлөөлөгч  нар  төрийн  байгууллагын  талаар  иргэдээс  сэтгэл ханамжийн  судалгаа  авах ажлыг зохион байгуулав.
Мөн ГХУСАЗСЗ -ийн дарга  мэдээлэл хийж  малын хулгайн талаар төлбөртэй  мэдээлэл  авах  хууль эрх зүйн талаар гарын авлага  бэлтгэн  иргэдэд тараав.
       Багийн төвийн  шинэ  байрны  нээлтийн үйл ажиллагаанд   сумын ИТХ -ын дарга, Засаг дарга, Аймгийн Засаг дарга ,  Аймгийн ИТХ -ын төлөөлөгч  нар оролцов.
     
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%