Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг 2019 оны 10 -р сарын 15 -ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэж мэдээлэл авлаа.
Үүнд :
1. Сургууль Цэцэрлэгийн ойн сангийн хандивын санг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журамын хүрээнд сургууль, цэцэрлэгийн ойн хандивын сангийн зарцуулалтын тайланг хэлэлцэж зөвлөмж хүргүүлэв.
Сургуулийн ойн санд бэлнээр болон дансаар 82713,883 төгрөгийн мөнгөн хандив, бусад бараа материал, тоног төхөөрмжийн хандив, 75 хонь, 48 ямаа хандиваар төвлөрч ойн арга хэмжээ, төгсөгчид,хандивлагчдад зарцуулсан тайлан гарсан байна.
Хүүхдийн цэцэрлэгийн ойн санд бэлнээр 7885.000 төгрөг, дансаар 23310.000 төгрөг буюу нийт 31,195,000 төгрөг, бараа материалаар цугласан хандив - 31,731.749, ямаа - 37, хонь 42, үхэр 3 хандиваар авч нийт ойн арга хэмжээний зардал, цэцэрлэгийн биеийн тамирын талбайг шинээр тохижуулах, хандивын малын зарцуулалтыг зардлын төрөл бүрээр , нэрээр нь тайлан гаргасныг хэлэлцээд хангалттай гэж дүгнэв.
Байгууллагууд багш, эцэг эх, хандивлагчдад ойн сангийн зарцуулалтыг ил тод мэдээлэхийг зөвлөмж болгов.
2. Төсвийн орлогын гүйцэтгэлийн явцын тайланг хэлэлцээд ойн нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын хураамж, түгээмэл тархацтай байгалын баялаг ашигласны төлбөр тус тус нэр төрлөөр тасарч байгаад анхаарч удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргад даалгав.
3. Сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар БИНХ -аас ирүүлсэн саналыг судлан "БХХЗ "ойн мэргэжлийн байгууллагын ойн цэвэрлэгээ хийх мод бэлтгэх үйл ажиллагаа нь ойн тухай хууль зөрчсөн гэж үзээд зогсоох арга хэмжээ авч ажилласан талаар Засаг дарга мэдээлэл хийв.