Сумын ИТХ -ын тэргүүлэгчид 05 -р сарын 01 -ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. ИТХ бүрэн эрхийн хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх болон төлөөлөгчдийг сумын удирдлага, албан тушаалтан нартай харилцах харилцааг тодорхой болгох зорилгоор " ИТХ -аас ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ" , " АСУУЛГА ТАВИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ " -ыг тус тус батлав.
2. Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн албан хаагчдын " НИЙГМИЙН БАТАЛГАА " хөтөлбөр, "ТАХ -ын СУРГАЛТ" хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэв.
3. Сумын Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг баталж хэрэгжилтийг хангах төлөвлөгөө гаргаж ажиллахыг сумын Засаг даргад даалгав.
4. 2020 онд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг багийн иргэдээс санал асуулгын хуудсаар авах ажлын явцтай танилцаад ОНХС-ийн төлөвлөлтөнд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр ярилцлага, хэлэлцүүлэг болон цахимаар санал авах ажлыг зохион байгуулахыг ЗДТГ -т даалгав.
5. Төсөвт байгууллагуудын 1-р улирлын төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах талаар байгууллагын дарга нарт тогтоолоор чиглэл өгөв.