Сумын ИТХ -ын Тэргүүлэгчид 2018 оны 11-р сарын 06- ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд :
1. Байгаль орчны албаны ажлын тайланг сонсож ажлын бүтээмж, хариуцлагыг сайжруулах талаар удирдлага зохион байгуулалтаар хангах ажлаа эрчимжүүлэх
2. Төсвийн орлогын биелэлтийн явцыг 10 -р сарын 31 -ий байдлаар дүгнэн хэлэлцэж тасарч байгаа орлогын гүйцэтгэлд анхаарч байгаль орчны албаны орлого төвлөрүүлэх ажилд онцгой хяналт тавьж удирдлага зохион байгуулалтаар хангах ажлаа эрчимжүүлэх
3. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд БИНХ- аас гарсан саналыг дэмжин Аймгийн засаг даргад уламжлан хүргүүлэхийг тус тус Засаг даргад даалгаж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
4. Засгийн газрын тогтоол, албан даалгаварын хэрэгжилтэнд хяналт тавьж төрийн байгууллагын үйл а жиллагааны ил тод байдал, цаг ашиглалт ажлын бүтээмж, архидан согтуурах, төрийн хөнгөн шуурхай үйлчилгээ, харилцааны соёл, ёс зүйн талаар иргэдийн сэтгэл ханамжийн түвшин ямар байгаа талаар авсан санал асуулгын дүнгийн тухай хэлэлцэж Засаг даргад албан тоотоор санал асуулгын дүнгийн мөрөөр төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дэг журамыг хангах талаар анхаарах асуудлаар чиглэл зөвлөмж хүргүүлэв.
