Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДАВ.

2018-06-07

        Тус  сумын  1,2,3,4 -р  багийн  хурлууд  2018 оны 05 -р сарын 29 -31 -ний  өдрүүдэд  хуралдав. 
  Багийн хурлаар  хэлэлцсэн  асуудал : 
  1.  2019 оны  ОНХСангийн  хөрөнгөөр  хийгдэх  ажлын  саналыг эрэмбэлэх тухай
                                                                                                        \ Багийн Засаг дарга \
  2.  Хадлангийн  талбайг зохистой  ашиглах, хамгаалах  тухай. \ МЭҮТ -ийн ажилтан \
  3.  Сумын  эрүүл мэндийн  төвөөс  хүн амд   үзүүлсэн тусламж  үйлчилгээний 
                                                      ажлын тайлан.\ Эрүүл мэндийн төвийн  эрхлэгч  эмч \
 

 1. 2019  онд  ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх  ажлын  саналыг  хэлэлцүүлж  иргэдээр  саналыг эрмэбэлэн  жагсааж  сумын  Засаг даргад  хүргүүлэхээр  шийдвэрлэв. 
2.  Хадлангийн  талбайг зохистой  ашиглах  хамгаалах талаар  Багийн  хурлууд  дээр  хэлэлцэж  баг  бүр  Иргэдийн нийтийн  хурлаас  сумын  малчид сумын  нутаг дэвсгэрт  ахуйн  зориулалтаар  хадлан  бэлтгэх   газрыг тогтоож тогтоолыг   хавсралтын  хамт   тус тус  батлав. 
3. Эрүүл мэндийн төвөөс  хүн амд үзүүлсэн  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний тайланг  эрүүл мэндийн төвийн  эрхлэгч  эмч Л. Бат -Эрдэнэ   танилцуулж  иргэд  санал хүсэлтээ  уламжлан  хүргэв.   
4. 1-р багийн  хурлаар Багийн төвийг  барих  байршилыг  тогтоох  асуудлыг  хэлэлцэн  санал авч  олонхийн саналаар рашааны  орчимд багийн  барилгыг  барихаар  шийдвэрлэв. 

  
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%