
Сумын ИТХ -ын төлөөлөгчид 03 -р сарын 06-10 -ны өдрүүдэд сонгогдсон тойрогтоо малчдын өвөлжилт, хаваржилтын байдал, төрийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаатай танилцаж тэдний санал хүсэлтийг сонсож холбогдох удирдлагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллалаа Төлөөлөгчид баг бүрт 2 чиглэлд хуваагдаж нийт 8 чиглэлд явж 229 малчин өрхөөр орж ажилласан байна.
УДИРДАМЖИЙН дагуу малын хорогдол, алдагдсан малын судалгаа авах, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ,ГХУСталаар гарын авлага тарааж сурталчлан таниулах ажлыг хийлээ.
Малчдын санал хүсэлтийг нэгтгэн ИТХТ -ийн хурлаар сонсож сумын засаг даргад албан тоотоор үүрэг даалгавар өгч хамтран ажиллаж байна.


